Үнсэлт

Ямар ордны залуу хэрхэн үнсэлцдэг вэ? гэсэн асуултанд хариу өгвөл.


Хонь

Тэр бол бусад ордоосоо хамгийн шазруун "анчин" болохоор охидтой сээтэгнэдгээрээ номер1-т ордог. Тэр ямар ч илүү дутуу үггүйгээр "ажил хэрэгтээ" ордог ба хэрэв үнсэлцэхдээ түрэмгий, шулуун байдаг. Түүний үнсэлт анхны харцаар ямар ч гэм хоргүй энгийн байдаг болохоор ямар ч охиныг төөрөгдөлд оруулдаг. Тэр ямар нэгэн том зүйл хүссэн хүслийг нь өдөөхийн тулд эхэндээ маш дурамжхан байгаа мэт үнсэлддэг.


Үхэр
Шургуу шийдэмгий зан бол түүний амьдралыг тэр тусмаа хайр дурлалын асуудлыг онцгой ялгаж байдаг. Хэрэв чи түүний эелдэг байдалд тэр дороо бууж өгөхийг хүсэхгүй байвал чамайг жинхэнэ ер бусын гайхамшиг хүлээж байна. Чи түүний дур булаам байдалд нь татагдахгүй гэсэн зүйл тэр огтхон ч бодохгүй. Үүнийг чи сайн санаарай. Чамайг бууж өгтөл тэр чамайг эелдэг зөөлөн, халуухан үнсэлтээрээ сэтгэлийг чинь татсаар байх болно.


Ихэр
Энэ ордын ихэнх залуу өөрийн эрч хүч, уужим сэтгэл, хүч чадлаараа ялгагддаг. Нөгөө талаараа Ихрийн залуу биеэ тоосон, их зантай, хувиа хичээсэн, нэрэлхүү байдаг. Ерөнхийдөө бол түүний хувьд хайр дурлал, эротик байдлаас өөр юу ч тийм чухал биш. Тэр үнсэлцэх маш дуртай ба үүнийгээ чин сэтгэлээсээ хийдэг. Түүний үнсэлтээ бэлэглэж буй охин нь өөрийгөө яг л гүнж, дагина, сахиусан тэнгэр болсон мэт төсөөлдөг... Дээрээс нь тэр зүрх сэтгэлд нь асаасан галаа унтраахгүйн тулд хайртай охиндоо байнга анхаарал тавьж сээтэгнэж байдаг. Нэг үгээр хэлбэл Ихэр - залуугийн үнсэлт нь ер бусын сайхан.


Мэлхий
Энэ баатар бусдын атаархлыг төрүүлж байдаг дур булаам тачаангуй байдалдаа 100% итгэлтэй байдаг. Энэ нь түүний биеэ авч явах байдал, Казановынх мэт ялагчийн хосгүй инээмсэглэлээс нь илт байдаг. Харин үнсэлт? Маш энхрий зөөлөн, эхэндээ болгоомжилсон мэт үнсэлцдэг. Хайртай охиндоо ойртон очих үедээ түүний нүдрүү үнэнчээр ширтэн, түүний хувьд охин нь цорын ганц гэсэн ойлголтыг бүх л дүр төрхөөрөө өгдөг. (Ийм тактикийн эсрэг зогсох гэдэг боломжгүй, тийм үү?) Дараа нь тэврэлт, Тачаангуй үгс, үүний дараа л хайр дурлалдаа мансууран байх үед үнсэлтээ илгээдэг ажээ.


Арслан 
Олон арван охидын хувьд сайхан, ухаалаг, хайртай залуу нь. Түүнээс гадна төрөлхийн бардам, сүр жавхлантай. Гудамж, кафе, дисконд түүнтэй хэдий чинээ олон охид мэндэлж найрсаг байна зан ааш нь төдий чинээ сайхан байна. Түүнд олны анхаарлын төвд байх нь таалагдаж, охидын бахархан биширсэн байдлыг ил тод таашаадаг. Түүний үнсэлт хоорондоо үргэлж адилгүй байдаг. Охин болгонтой тэр өөр өөрөөр үнсэлцдэг.


Охин 
Тэр үнсэхийг хүссэн охиноо удаан хугацаагаар өөртэйгээ байлгаж чаддаг. Энэ тухай нь тэр охин гадрлах ч үгүй байх нь бий. Охины залуутай байхдаа түүнийг шүдээ тогтмол угаадаг, чиний нүд рүү харан ярьж байхдаа үнэн ярьдаг зэрэгт итгэлтэй байж болно. Түүний үнсэлцэх чадвар нь төрөлхийн гайхалтай байдаг ба эхлээд тэр хайртай охиныхоо уруулыг зөөлөн, дөнгөж шүргэх төдий үнсэж байгаад дараа нь "ажилдаа" ордог. Гэмгүй сээтэгнэж, түргэн зуур үнссэн үнсэлтийг ч гэсэн тэр ямар нэгэн ноцтой гэж хүлээж авдаг


Жинлүүр
Жинлүүрийн ивээгч нь Венера байдаг. Тийм болохоор тэдний хувьд үнсэлт гэдэг бол энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл. Тэр ч бүү хэл хамгийн энгийн сээтэгнэл ч тэьрэлт үнсэлтээр дуусдаг. Харамсалтай нь олон охид үүнийг нь гэгээн хайр мэт хүлээж авдаг. Жинлүүрийн залуу жинхэнэ мэргэжилтэн болохоор тэд хайртай охинтойгоо туршлагаасаа хуваалцдаг. Хэрэв чи сэтгэл дотроо ганцаараа хадгалж явдаг нууц байж, түүнийгээ хуваалцахыг хүсвэл энэ ордын залуу яг тохирно.


Хилэнц
Тэр ихэнхдээ эхлээд чих, хацрыг чинь зөөлөн үнсэж дараа нь цаашаа явдаг. Тэр маш романтик зан ааштай болохоор үнсэлт нь хэврэг зүйлд хүрч буй мэт үнэхээр зөөлөн энхрий байдаг. Харин "асч" эхэлсэн хойно нь маш тачаангуй болдог. Хилэнц - залуу ховор байлдан дагуулагч юм. Тэр ганц ч аятайхан охиныг зүгээр өнгөрөөдөггүй. Тэр аажмаар "ноцож" тэгээд шууд "ажил хэрэгтээ" ордог.


Нум
Тэр хайртай охинд нь яг юу хэрэгтэй байгааг маш нарийн мэдэрдэг.... Хэрэв гэнэтхэн тэр уруулаа зөөлөн хүрч, дараа нь хэлээ оруулж, эцсийн эцэст зөвхөн уруул, хацрыг чинь бус, бүр мөр хүзүүг чинь идэвхтэй үнсэж байьал болгоомжтой байх хэрэгтэй шүү? Тэр илүү илүү их юм хүсч байна? Жирийн үнсэлтээс илүү? Түүнээс холдож, эсвэл биеэ буруу авч явж байгаа тухай үгсийг шивнэснээр түүнийг ухруулна гэж бодож байвал эндүүрч байна? Энэ нь түүний хүслийг л асааж өгнө гэсэн үг. Нумынхантай тоглож болохгүй гэдгийг санаарай


Матар
Тэр охин бүр ямар үнсэлтийг хүлээж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Ийм алхам хийснээр тэд тавьсан зорилгодоо хүрдэг. Ихэнх тохиолдолд онцын эсэргүүцэлгүйгээр үүнийг хийдэг. Матрын залууд байнгын магтаал, биширсэн сэтгэл хэрэгтэй байдаг. Тиймээс үнсэлтүүдийнхээ завсарлагаараа түүнд эелдэг зөөлөн үгсийг шивнэж байхаа битгий мартаарай. Тэр тусмаа энэ нь чамаас тийм их хөдөлмөр шаардахгүй. Дурласан матрын залуу гэдэг бол өөрөө эелдэг зөөлний туйл болдог.


Бумба
Хэрэв бумбын залуу чамайг тачаангуй үнсэлтээрээ бэлэг барьж, харин чи энэ зүрх догдлом мөчид түүний анхаарлыг өөр зүйл рүү татахыг оролдвол энэ нь түүний хүслийг улам л бадраах болно. Бумбын залууг аргалж чадахааргүй, түүний зөн совин хэтэрхий сайн хөгжсөн. Хэрэв тэр чамд сэтгэлээ өгсөн бол тэр өөрийнхөө чадах юмыг тэр чигээр нь харуулдаг ба амрахыг хүссэн үед нь толгойг нь илж байгаарай. Энэ нь түүнд нөлөөлж, өөр ангийн талаар бодохоо ч болино. Тэгээд чамд гэнэн хүүхдийн сэтгэлээр л итгэж найддаг болно.


Загас
Загасны залуу жинхэнэ сайхан таашаал авахынхаа өмнө ямар ч охинтой зөөлөн, удаан үнсэлцдэг. Харин дараа нь тэднийг юу ч зогсоохын аргагүй болсон байдаг. Хэрэв чи үйл явдлын алхмыг хурдлуулахыг хүсвэл түүний уруул дээр чигчий хуруугаараа хүрч бай. Харин дараа нь түүнийг гэнэтхэн "Дайрч" эхэлвэл битгий гайхаарай. Уруул гэдэг бол түүний хувьд хамгийн хамгийн "эмзэг бүс" юм. Түүний тачаангуй үнсэлтийн эсрэг тэмцэх хүч чамд байхгүй!



No comments:

Post a Comment

Comment үлдээхийг хүсвэл Select profile... ---> Name/URL