Уильям Шекспир - Зуны шөнийн зүүд
Зуны шөнийн зүүд жүжгийг татах англи хэл дээр
Уильям Шекспирийн тухай:
Уильям Шекспир нь 1564 оны дөрөвдүгээр сард төрсөн бөгөөд түүнийг хэдний өдөр төрснийг тогтоогоогүй байна. Олон арван шилдэг зохиол бичсэн Шекспир 1616 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр таалал төгсчээ.
Тэрбээр жүжгийн зохиол туурвихаас гадна анхны театрыг бий болгосон хүний нэг байлаа. Жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнөх 10 жил тэрбээр явуулын театрын жүжигчин байв.
Аугаа хайрын тухай эмгэнэлт жүжиг “Ромео, Жульетта”-гаа Шекспир 31 насандаа бичжээ. Харин “Гамлет”-ыг 37-тойдоо, “Отелло”-г 40-тэйдөө, “Лир Ван”-г 41-тэйдээ бичсэн байна. Дараа нь агуу их “Макбет”, “Антоний, Клеопатра хоёр” зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгээс гадна “Хайр дурлалын хайран хүч”, “Зуны шөнийн зүүд”, “Арван хоёр дахь шөнө” зэрэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрбээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч гол бүтээлүүд нь эмгэнэлт зохиол байв.
Дэлхийн хэмжээнд алдар хүндээ дуурсгаж чадсан Шекспир 52 насандаа буюу 1616 оны энэ өдөр Эвон голын эрэг дээрх төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Английн зохиолч Шекспир нийтдээ 37 жүжгийн зохиол бичсэн байна.
Уильям Шекспир нь Английн Стретфорд хотноо Жон Шекспирын хүү болон төржээ. Шекспир хүү Стретфордын эзэн хааны нэрэмжит сургуульд латин хэл сурч байв. Тэрбээр 1582 онд 18 насандаа өөрөөсөө нас ахимаг буюу 26 настай тариачин гаралтай Энн Хэтэйтэй гэрлэж, тэд зургаан сарын дараа Сьюзана гэдэг охинтой болжээ. Үүнээс хоёр жилийн дараа тэдний гэр бүл дахин шинэ гишүүнтэй болж, ихэр хүү охинтой болсон байна. Шекспирийн хүү Хамнет 11 насандаа үл мэдэх өвчнөөр өөд болжээ. 1587 онд Лондон хотод очиж, өөрийн хувь заяаг театртай нэг мөр холбожээ. Анхандаа театрт хар бор ажил хийж, улмаар жүжгийн зохиолчийн авьяасаа сорьж эхэлжээ.
Шекспир эхэн үедээ хуучин жүжгүүдийг засварлан боловсруулж байгаад өөрийн зохиолуудыг үндсэндээ 30 орчим настайгаасаа эхэлсэн байна. Тэрбээр яг хэдийнээс зохиол бичиж эхэлсэн тодорхойгүй аж. Шекспир Лондонд суурьшин аж төрөх болсон 1592 оноос гэж тооцсон ч болох юм. Энэ үед “Венера, Адонис хоёр” (1593), “Лукреций” (1592) гэсэн хоёр найраглал бичиж ихээхэн алдаршсан байна.
Зохиол бичихийнхээ хажуугаар тэр жүжигт тоглосон хэвээрээ л байлаа. Гэсэн хэдий ч тэр аль ч театрт харьяалагддаггүй байжээ. Харин 1594 онд алдарт жүжигчин Бербежийн удирдсан жүжигчдийн бүлгэмтэй нийлээд “King’s men” буюу “Хааны албатууд” гэдэг уран бүтээлийн хамтлагийн гишүүн байв. Тэр хамтлагийг I Жеймс хаан ивээж байсан аж. Хамтлагийн ажил үйлс маш урагштай байснаар барахгүй 1599 онд Бөмбөрцөг театрыг байгуулж, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчийн үүргийг гүйцэтгэж байв.
Энэ үедээ түүний уран бүтээл ид цэцэглэж, “III Ричард”, “Лир ван”, “Макбет”, “Отелло”, “Гамлет”, “Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг”, “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь”, “Ромео, Жулетта хоёр”, “Юли Цезарь”, “Зуны шөнийн зүүд” алдарт жүжгүүдээ, мөн гайхамшигт уянгалаг сонетуудаа туурвин 1612 онд Лондон хотыг орхиж, төрөлх Стретфорддоо суурьшин 1616 оны дөрөвдүгээр сарын 23-д таалал төгсжээ. Шекспир 52 наслахдаа 37 жүжиг, 154 сонет, хоёр найраглал бичсэн байна.

No comments:
Post a Comment
Comment үлдээхийг хүсвэл Select profile... ---> Name/URL